Бидний Ус - Бидний Ирээдүй

Ус тэдний гэрт зочлох нь боломжгүй гэдгийг мэдэж байсан ч найзуудаа дахин гомдоохгүйн тул бүх хүүхдээ дагуулан нар сарны гэрийн зүг явлаа. Түүнийг гол горхи, нуур цөөрөм, далай тэнгис тэнд амьдрах загас жараахай гээд маш том сүрэг дагалдав.  

Ингээд тэд нар сарны гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшлоо. Сар хаалган дээрээ ирээд “Хэн бэ?” гэхэд ус “Би байна аа. Гэхдээ чи хаалгаа онгойлгохоос өмнө биднийг оруулах эсэхээ сайн бодоорой. Бид танай гэрийг сүйтгэчихэж ч магадгүй” гэхэд “Хамаагүй ээ” хэмээгээд сар хаалгаа тайллаа... 

Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.

What is Бидний Ус - Бидний Ирээдүй?

Энэхүү подкаст нь ус олборлолтоос эхлээд хэрэглэгчид хүрэх, цаашлаад бохир ус татан зайлуулж цэвэрлэн байгальд буцаан нийлүүлэх хүртэлх усны үйлчилгээний бодит үйл явцыг хүргэнэ. Усны бодит өртөг, дэд бүтэц, байгаль орчны хариуцлагын талаар өгүүлж, ус хэрэглэгчдийн ухамсартай хэрэглээг дэмжихийг зорилоо.